Газар тойрсон асуудлууд

| Мэдээ, мэдээлэл | 2013.09.15

4710_500x500

Нийслэл хотыг дахин төлөвлөж, 2020 он хүртэлх төлөвлөгөөг боловсруулахтай холбоотойгоор нийслэл хотод шинээр газар олгохыг хязгаарлаад байгаа билээ. Бүр хөдөөнөөс шилжин ирэгсдэд хүртэл газар олгохгүй хэмээсэн нь иргэдийг багагүй бухимлдуулаад авсан. Гэхдээ энэ жилийн зургаадугаар сараас өмнө шилжүүлгээ хийлгэсэн бол, нийслэл хотын иргэн болсон бол архийн хэрэглээний газрыг олгохоор болсон билээ.

Тэгвэл өрхийнхөө 0,7 га газрыг аваагүй байгаа иргэд ч олон бий. Гэтэл Улсаас шинээр газар олгох ажлыг нийслэл хотод хориод байгаа тул яалт ч үгүй дараагийн шийдвэрийг хүлээх үлдээд байгаа билээ. Тэгвэл ирэх жилээс газар өгч магадгүй гэсэн сураг дуулдах болов. Тэгэхдээ цахим хэлбэрээр олгоно. Энэ нь хамгийн шударга шийдэл гэнэ. Одоогоор нийслэлчүүдэд олгох газрын 52 байршлыг тогтоогоод байгаа. Харин одоо зуслангуудын чиглэлд газраа өөрийн болгоогүй иргэдийн газрыг өмчлүүлэх ажил үргэлжилж байгаа билээ.

Гэтэл манай иргэд угаасаа хуулийг гууль болгохдоо хамгийн чадварлаг дээр нь ямар ч ажлыг “хойноосоо урагшаа” чиглэлтэйгээр гүйцэтгэдэг болохоор энэхүү ажилд нэлээд чирэгдэл учирдаг бололтой. Жишээ нь, хэрвээ тухайн газар амьдрахыг хүсвэл эхлээд зөвшөөрлөө авах учиртай атал эхлээд хашаагаа хатгаж, гэрээ барьсан хойноо газар эзэмших гэрчилгээгээ хөөцөлддөг. Энэ нь нийгмийн бүхий л давхаргад ажиглагддаг гэхээр ямархуу хэнэггүй, том толгойтой нөхөд болох нь ойлгогдоно. Дээр хэлсэнчлэн нийслэлд шинээр газар олгох ажлыг өнгөрсөн жилээс эхлэн түр хугацаагаар зогсоосон билээ.

Уг нь хууль, дүрмээрээ бол энэ үеэс хойш нийслэлд нэг ч хашаа шинээр хатгагдсан байх ёсгүй. Гэтэл амьдрал дээр байдал огт эсрэгээрээ байдаг. Захирамж гарснаас хойш хичнээн айл зөвшөөрөлгүй хашаа хатгасан судалгааг гаргах боломжгүй гэдгийг гэдгийг албаны хүн хэлсэн. Гэхдээ өвшөөрөлгүй буусан арван айлыг албадан нүүлгэлээ гэхэд нөгөөдөр хорин айл буух жишээтэй. Ийм дүр зураг нийслэлд ноёлоод удаж буй. Тиймээс нийслэлийн Өмчийн харилцааны газраас дээрх шинээр сууршлийн бүсэд сануулга бүхий том самбаруудыг байршуулах гэнэ. Уг самбарт “НИТХ-ын шийдвэрээр нийслэлийн иргэдэд өмчлүүлэхээр хамгаалалтад авсан газар зохих зөвшөөрөлгүйгээр эзэмших, үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Төрийн өмчид зөвшөөрөлгүй халдвал эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж томоор бичсэн байх юм.

Нэг ёсондоо ийм самбар хатгасан газар нь төрийн өмч төдийгүй зөвшөөрөлгүй буувал албадан нүүлгэнэ. Нүүлгэхдээ бүх зардлыг тухайн иргэн, аж ахуй нэгжээс гаргуулна гэсэн санаа. Гэтэл ийм газарт өч төчнөөн айл өрх буужээ. Үүний нэг жишээ нь, Баянзүр дүүргийн Улайстайн аман дахь айлууд. Уг нь Улайстайн гол нь Улаанбаатар хотын ундны цэвэр усны хамгаалалтад байдаг гэх.

Гэсэн хэдий ч шинээр сууршлийн бүс байтугай ундны цэвэр усны хамгаалалтын газар “том толгойтой иргэдийн дурын” сууршлийн бүс болжээ. Тиймээс дүүргүүдийн газрын алба, цагдаагийн газраас нэгтгэсэн арга хэмжээ авч, албадан нүүлгэх ажлыг саяхнаас эрчимжүүлээд байгаа сурагтай. Албаны хүний хэлснээр хэрвээ зөвшөөрөлгүй буусан бол иргэн өөрийн эдийн засгаар хохироод барахгүй, нөхөн төлбөрт унах эрсдэлтэй гэдгийг санах хэрэгтэй гэсэн юм.

Үүнийг сийрүүлбэл, өмнө нь зөвшөөрөлгүй газарт хашаа хатгаж, обьект барьсан хойноо элдэв зовлон тоочиж, зөвшөөрөлөө салгадаг байсан үеийг одооноос өөрчлөх гэнэ. Зөвшөөрөлгүй газарт хэдэн саяын үнэтэй байшин барьсан ч хамаагүй албадан буулгах буюу нэг үгээр хэлбэл “Хууль бол хууль” гэдэг зарчмыг ягштал мөрдөх цаг нэгэнт ирсэнийг сануулах юм байх. Энэ нь ч аргагүй байх. Томоос том самбар дээр “Зөвшөөрөлгүй бууж болохгүй” гээд бичсэн байхад сайн дураараа буусан хүмүүстэй юу ярихав. Ямар толгойг нь илэлтэй биш. “Даварсаар даварсаар…” гэдэг шиг хээр талдаа дураараа нүүдэлдэг байсан Монгол хүн нийгэмшиж сурах цаг нэгэнт иржээ

No Tags

Нийт 1,432 үзсэн,өнөөдөр 5

  

5 Responses to “Газар тойрсон асуудлууд”

  1. Chuluunbaatar,Chimednorow on 2013.11.19 @ 20:49

    Хан-Уулийн 10 хорооний морингийн даваанд газар өгүүлж өгнө үү

  2. enhtaivan on 2014.01.26 @ 01:35

    Ehleed hashaagaa hatgaad geree bariad zuvshuurul avah ni buruu huuli bus ym bol alich duurgiin gazriin albad yagaad hashaagaa bariad geree buulgaad tuvhnuj avaad daraa ni zuvshuurluu av geed bdag ym zarim ni burch 2-s deesh amidarsan bol zuvshuurul olgono geh shig mun gaziin albaniihan bas uursduu alban tushaalaa ashiglah ni ih tugeemel bur il tsagaandaa garsan bgaag ni yu geh ve minii adil erhee edleegui umchiin gazraa avaagui hun mash olon bga ted niitiin bair ene teruugeer amidarch udur honogiig unguruuj bgaag yu geh ve yostoi shudraga bus uilheleh ch ug algadel bnaa

  3. Nyamdawaa on 2014.01.29 @ 18:08

    Gazar omchloh myagtaa yaj boglood yamar hayg ryy yawyylah ve ? zaawarchilgaa bgaamyy ??????????

  4. Ochirbat on 2014.03.27 @ 14:54

    bitgii solior ta nar 10 jil hootvoldood chadahgvi bna luibarchinguudaa

  5. narantuya on 2014.07.05 @ 19:55

    …igazar.blogspot.com tanid tuslana..

Сэтгэгдэл


8 × 7 =

  • There are no popular posts yet.

Үл хөдлөх хөрөнгийн зурхай

« Өмнөх сар Найм дугаар сар 2014 Дараа сар »
Ням
Даваа
Мягмар
Лхагва
Пүрэв
Баасан
Бямба
27
28
29
30
31
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
1
2
3
4
5
6